“Эмнэлэг, биологийн инженерчлэлийн хөгжил” олон улсын II хурлын хүрээнд 8 улсын 30 гаруй эрдэмтэн, судлаачдаас Аргентин, Сингапур, БНХАУ, Малайз, БНСУ, Пакистан улсын профессор, эрдэмтдийн төлөөлөл 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр УНТЭ-д хүрэлцэн ирж, эмнэлгийн үйл ажиллагаа болон Техникийн албатай танилцлаа.
Энэ үеэр эмнэлгийн тоног төхөөрөмжийн технологийн менежмент, үр ашигтай ашиглалт, ашиглалтын хугацааг уртасгах, мөн AI буюу хиймэл оюун ухааны технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх талаар санал бодлоо солилцов.
Уулзалт нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.




