2026 оны 08 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасаг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкүүк их сургуулийн Анагаахын сургуулийн Нүд судлалын тэнхим хамтран нүдний болрын мэс заслын тусламж, үйлчилгээг СХД-ийн сонгогдсон 30 иргэдэд үзүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэгт харилцааг өргөжүүлэх эмнэлзүйн 3 талт хамтын ажиллагааны түүхэн хуудсыг баяжууллаа.
![]()
Тус хамтын ажиллагааны үр дүнд нүдний болрын мэс заслын тусламж, үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нутагшуулснаар, иргэдэд харьяа дүүрэгтээ төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхийн зэрэгцээ улсын хэмжээнд эмнэлзүйн дадлага, ажлын байрны сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэг тусламж үзүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаагийн жишээ юм.


