Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Улсын нэгдүгээр төв эмнэлэг AI-д суурилсан зүрхний цахилгаан бичлэгийн шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажлыг эхлүүллээ

1 өдөр
 1 мин
Улсын нэгдүгээр төв эмнэлэг AI-д суурилсан зүрхний цахилгаан бичлэгийн шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажлыг эхлүүллээ

2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын баг Тайванийн Tri-Service General Hospital-ийн төлөөлөлтэй уулзаж, AI (хиймэл оюун ухаан)-д суурилсан зүрхний цахилгаан бичлэгийн шинэ технологийг Монгол улсад нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган, хамтран ажиллав.

Энэхүү хамтын ажиллагаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, зүрх судасны оношилгоонд дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.