Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УНТЭ нь Монгол улсад анх удаа AI (хиймэл оюун ухаан) технологид суурилсан дурангийн шинэ системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

1 өдөр
 1 мин унших
УНТЭ нь Монгол улсад анх удаа AI (хиймэл оюун ухаан) технологид суурилсан дурангийн шинэ системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын баг болон БНСУ-ын CAIMI компанийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны уулзалт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Уулзалтын үеэр CAIMI компанийн патенттай, AI (хиймэл оюун ухаан)-д суурилсан ходоод, хоол боловсруулах замын дурангийн шинэ төхөөрөмжийг танилцуулж, тус төхөөрөмжийг УНТЭ-т суурилуулах бэлтгэл ажлыг ханган, хамтран ажиллав.

Энэхүү дурангийн шинэ технологи нь:

🔹 AI (хиймэл оюун ухаан)-д суурилсан дэвшилтэт технологитой

🔹 Ходоод, хоол боловсруулах замын эмгэг өөрчлөлтийг бодит цаг хугацаанд өндөр нарийвчлалтай илрүүлэхэд эмчийн оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтыг дэмжих боломжтой

🔹 Хавдрын эрт үеийн сэжигтэй тохиолдлыг илрүүлэх үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн

🔹 Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах оновчтой шийдэл юм.

УНТЭ нь AI технологид суурилсан орчин үеийн оношилгооны шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.