Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Элэгний эмгэг – урхаг хүндрэл, оношилгоо, эмчилгээний менежмент 2026” сургалт 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

2026-03-16 09:12
 1 мин унших
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Элэгний эмгэг – урхаг хүндрэл, оношилгоо, эмчилгээний менежмент 2026” сургалт 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

🎉Энэ удаагийн сургалтад 👩‍⚕️👨‍⚕️ 20 илтгэгч нийт 23 сэдвээр элэгний эмгэгийн тулгамдсан асуудлуудын талаар мэдлэг, судалгааны үр дүнгээ хуваалцлаа.

Улаанбаатар хотын 9 дүүрэг, 15 аймгаас хүрэлцэн ирсэн улс болон хувийн хэвшлийн бүх шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг 180 эмч оролцов.

🇲🇳 Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос зорин ирж оролцсон эмч нар болон эрдэм судалгааны ажлын үр дүнгээ хуваалцсан эмч-судлаач, илтгэгч нарт талархал илэрхийлье.

🤝 Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Өнгөт бийр ХХК, Next Generation, Амин Чанар, Денкфарма, Полисан, Монфа компаниудад талархал илэрхийлье.

#УНТЭ #Гастроэнтерологийн_төв