2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн төлөөлөл хамтын ажиллагааны хүрээнд Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор УНТЭ-т зочилж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлсэн сайн туршлага
-Эмийн чанар, үл нийцэл, хадгалалт, хяналт, нөөцийн удирдлагын ухаалаг цогц технологи
-Хиймэл оюунд суурилсан ухаалаг цагийн систем болон бүрэн автоматжуулсан ариутгал, халдваргүйтгэлийн бүртгэл, хяналтын систем
-Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа
-Эмнэлзүйн албаны үйл ажиллагаатай танилцлаа.
🔹 УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан болон удирдлагын баг зочдыг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 🩺💬
🔹 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт эрдэм шинжилгээ эрхлэх чиг үүрэг бүхий Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа Их сургуулийн эмнэлэг юм.🏥
