Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

🏥🩺 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТ ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ АРДЫН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗОЧИЛЛОО 🏥🩺

2026-01-30 11:13
 1 мин
🏥🩺 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТ ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ АРДЫН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗОЧИЛЛОО 🏥🩺

🔹 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлгийн төлөөлөл хамтын ажиллагааны хүрээнд УНТЭ-т  зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 
🔹 УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан болон удирдлагын баг зочдыг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулан цаашдын хамтын  ажиллагааны талаар санал солилцов. 🩺💬
🔹 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын эмнэлэг нь 1947 онд байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын хамгийн том цар хүрээтэй, ерөнхий хүчин чадлаараа тэргүүлэгч "Гурван А" зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг бөгөөд 2700 ортой, 5200 гаруй ажилтантай, томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага юм. 🏥