Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ–ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮЗЭСГЭЛЭН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-27 10:07
 1 мин унших
ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ–ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮЗЭСГЭЛЭН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд  зохион байгуулагдаж, төрийн байгууллагууд болон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд өргөнөөр оролцов.

✅Арга хэмжээний хүрээнд 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, дотоодын үйлдвэрлэгчид төрийн байгууллагад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн төрийн худалдан авалтад оролцох боломж, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө.

✅Түүнчлэн төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, оролцох, шаардлагатай стандартын тохирлын гэрчилгээ авах талаар оролцогчдод бодит мэдээлэл хүргэв.