Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулганы зар хүргүүлж байна.

2026-01-23 11:33
 1 мин
Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулганы зар хүргүүлж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монгол Улсын эмнэлзүйн практикт ховор тохиолддог эмгэгийг бүртгэх, оношилгоо эмчилгээний арга техник, үр дүнг мэргэжил нэгтнүүдэд танилцуулах, харилцан туршлага солилцох, тохиолдлын нэгдсэн санг баяжуулах, нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН НЭГДСЭН ЧУУЛГАН”-ыг 6 дах удаагаа танхим хэлбэрээр зохион байгуулах тул эмч, судлаачид, эмнэлгийн мэргэжилтнүүдээ идэвхтэй хамрагдахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж байна.

Тус чуулганд оролцох эмнэлзүйн ховор тохиолдлын хураангуйг хавсралтаар хүргүүлж буй удирдамжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл Researchadmin@fchm.edu.mn цахим хаягаар хүлээн авна.