'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УНТЭ - Гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах сургалт зохион байгууллаа.

2025-12-04 08:37
 1 мин

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, байгууллагын бэлэн байдлыг хангах зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад Д.Ариунзаяа удирдан явуулсан бөгөөд эмч, мэргэжилтнүүд өргөн хүрээнд хамрагдлаа.

Сургалтын хүрээнд байгууллагын галын аюулгүй байдлын журам, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, галын үед авах шуурхай үйлдэл, ажилтнуудын үүрэг, хариуцлагыг танилцуулж, бодит нөхцөлд ашиглах мэдлэг, чадварыг төлөвшүүлэх зорилгоор практик зөвлөмжүүд өгсөн юм.