'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УНТЭ “ГАЛ ТҮЙМЭР ГАРСАН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАХ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгууллаа.

2025-12-03 14:07
 1 мин унших

Монгол улсын “Гамшгаас хамгаалах хууль”, Гал түймрийн аюул ослоос сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, галын аюулаас сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд байгууллага, албан тушаалтан, ажилтан, иргэдийг сургаж дадлагажуулах, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зорилтын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хамтарсан үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

ГАЛ ТҮЙМЭР ГАРСАН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АВАХ АРГА ХЭМЖЭЭ”сэдэвт үзүүлэх сургалтын хүрээнд: 

  • Гал унтраах арга техник, галын хор ашиглах талаарх талбарын үзүүлэх сургалт
  • Гал гарсан үед утаат орчноос аврах ажиллагааны талаарх талбарын үзүүлэх сургалт
  • Өрхийн нөхцөлд гал унтраах техник, галын хор ашиглах талбарын үзүүлэх сургалт
  • Газар хөдлөлтийн үед аврах ажиллагааны талаарх талбарын үзүүлэх сургалт 4 дэд сэдвийн хүрээнд сургалтад УНТЭ-ийн 118 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.