"ШИНЭ БОЛОН СЭРГЭЖ БУЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ДЭГДЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-ний хүрээнд улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн бэлэн байдлыг хангах үзүүлэх сургуулилт зохион байгуулах удирдамжийн дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Томуу, Томуу төст өвчний дэгдэлтийн бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.


